Мянганы хүн

2011-03-14 10:50

Мянганы алдарт хүн, Дэлхий үүссэн буй болсноос хойш Чингисийн Монгол шиг нэг ч үндэстэн тийм хүчирхэг байгаагүй.
Израйлийн засгийн газрын зөвлөх Эйтан Харлев "Монголын цэргийн онцгой баг" номыг офицерууддаа зориулан бичиж, батлан хамгаалах яамны сайд асан Шиман Перес нь түүний удиртгалд "Чингис хаан тухайн үеийг хүртэл үзэгдээгүй хурд, эрч хүч, хязгааргүй эр зориг, зохион байгуулах хосгүй авъяас, улс төрийн өвөрмөц бодлого, баримтлалаараа тоотой хэдэн бүдүүлэг аймгийг бүхий л саад тотгорыг гэтлэн туулагч хүмүүс болгон хувиргасан юм" гэжээ.
Чингис дундат Азийг хөл дээр нь босгосон ховор хүн гэж үнэлжээ.
Гумилев монголчууд оросуудыг өөд татсан гэдгийг нотолсон.
Английн Х.Ховорс "Орчин үеийн төрийн шинжийг бүрдүүлдэг шудрага ёс, хүлээцтэй хандлага, сахилга бат, сайн үйлс тэр үед чингисийн оронд мөрдөгдөн хэрэгжиж байв" гэсэн байна.
Дэлхийн менежментийн ухаанд Чингисийн оруулсан хувь хандив
Орчин үеийн удирдахуйн ухаанд эрх мэдэл шилжүүлэх онол нэлээд жинтэй байр эзэлдэг. Тэгвэл Чингис хаан Боорчид төрийн хамгаалалтын алба, Мухулайд гадаад харилцаа, Шихихутугт зарга шүүх эрх мэдлийг бүрэн шилжүүлсэн.

Төрийн тогтолцоог бүрдүүлж удирдсан нь
Ардчиллын дээд хэлбэр болсон "Их хуралдай" хэмээх парламентыг үүсгэн байгуулжээ. Хаан сонгох, найрамдах, байлдах, төрийн хайрцагны бодлого зэрэг онц чухал асуудлуудыг хуралдайгаар шийдэж байсан.
- "Хэвтүүл" хэмээх төрийн хамгаалалтын албыг буй болгосон.
- "Хишигтэн" хэмээх мэргэшсэн торгон цэргийн цөмийг буй болгосон.
- Төрийн их заргачаар шүүх тогтолцооны эхийг үндэслэжээ.
- "Төрийн их цааз" нь үндсэн хуулийн суурийг тавьсан юм.
Менежментийн тогтолцооны нэг гол элемент нь эрх зүй байдаг учраас 13-р зууны монголын төр нийгэм цэцэглэн хөгжиж байсан.
- Нөөцийн удирдлагын зарчмыг цэрэг дайныг удирдах үйл ажиллагаандаа Чингис хэрэглэж байсан.
Байлдахдаа сул талаас нь нөөц цэргээ оруулж ялдаг байв.
- Төрийн хамгаалалт, нийгмийн баталгаатай болгосон явдал.
Гарамгай амжилт гаргасан хүмүүсийг төрийн хамгаалалтанд авч, байгуулсан гавъяатай нь дүйцүүлж олз омгыг хуваарилж байв.
Хүнийг нэрд гарч, төрд зүтгэн үнэлэгдээд ирэхээр нь нэр нүүргүй болгож унагаах үзэгдэл монголд түгээмэл байсныг түүх гэрчилнэ. Алтан улсаас авхуулаад Манж, Хятад, Орос г.м төрийн бодлоготнууд монголчуудыг өөрийг нь өөрсдөөр нь устгуулах ажиллагааг тагнуулчдаараа дамжуулан хэрэгжүүлсэн байдаг. Төрийн хайрцагны бодлого барьдаг, эрдэм чадалтай эх орончдыг түүж устгадаг дотоодын мулгуу хүч ч урьд ч байсан, одоо ч байна. Тийм үзэгдлийг олж хараад онцгой чухал хүмүүсээ төрийн хамгаалалтанд авч 9 удаа ял хэлтрүүлэх, мянгатын ноёны хангамжаар нийгмийн баталгаатай амьдрах бололцоог бүрдүүлсэн нь Чингэсийн төр, нийгмийг удирдахад оруулсан онцгой хувь хандив мөн.
Эрдэм ухааныг эрхэмлэх үзэл
"Сэцдийн зөвлөл" хэмээх эрдэмтэд, ухаантныг эрхэмлэн төрд зүтгүүлж байв. Елюй Чуцай, Тататунга нар байв.
Чингис өөрөө бичиг үл мэдэгч боловч хэрэгтэй зүйл гэдгийг мэдэрч Тататунга мэргэнийг дэргэдээ аваад Шихихутуг, хүүхдүүд, дүү нартаа бичиг заалгасан. Тэр өндөр соёл боловсролтой олон хүнийг ордондоо урьж /олон соёл иргэншлийг уулзуулах/ мэдлэгээ тэлж байсан олон баримт бий.
Их эрдэмтэн Чанчун Бумбыг сонгон олж чадсан нь аливаа юмны учрыг ухан ойлгох гэсэн түүний чармайлттай холбоотой хэмээжээ.
Чингисийн эрдмийг эрхэмлэх хурц авъяас, мэргэн хараа нь монголын тулгуур төр үүсэн мандахад цэргийн чадвараас дутуугүй үүрэг гүйцэтгэсэн гэсэн дүгнэлтийг түүхч эрдэмтэн Н.Ишжамц хийсэнтэй санал нийлнэ.
Чингис хаан бол хүний сэтгэлийг эзэмдэгч
Жолоодогчийн нэг онцгой чанар бол хүмүүсийн сэтгэлийг эзэмдэж, тааж мэдэх явдал байдаг ажээ. Чингисийг орхиж явсан Ван хаан Наймануудтай байлдаад ялагдаж байхад Чингис туслаж Ван хаанд алдсан эд хөрөнгийг нь эргүүлэн өгөхөд "хүний үгэнд мунгинасан толгой" хэмээн тархи руугаа шаан уйлж суусан гэдэг.
- Ван хаанд алдсаныг нь эргүүлж авч өгсний цаана уучилж шийтгэх нь хамгийн хатуу шийтгэл гэдэг Чингисийн онцгой үзэл агуулагдаж байна.
- Ялагдсан удирдагч ялагдаагүйгээсээ аюултай гэж үзэж байв.
- Чингис ядуу сул дорой учраас "Бөртө үжинийг гэргийгээ болгож авахад зуучлуулж туслуулахаас эхлээд Наху баянаас гуйж гувших юм өдий төдий байсныг тэвчин ихийг царайчлах тусам бага хүртдэг" логикоор элдвийг гуйгаагүй нь түүний ухаан. Найман шаргын эрэлд хамт явуулхыг хүү Боорчиор нь гуйлгасан байдаг.
- Жамух Чингисийн садан төрлийн ноёдуудыг урвуулж одоод Тэмүжинийг уурлан дайрч ирэхээр нь цохихоор бэлтгэж байсан. Гэвч дайрч ирээгүй бөгөөд "Хүлээх л ёстой бол тэвчиж хүлээх учиртай" гэсэн үзэлтэй байв. "Чоныг уулын цаана явж байхад нь занахын шаардлагагүй, халз тулгарсан үед нь намнах" чиг шугам бодлоготой байв.
 Чингис хаан агуу их сурган хүмүүжүүлэгч
Халуун төмөр давтаж байгаа өвгөнөөс "Хүнд ажлаас айдаггүй, хөдөлмөрлөдөг хүн л хөнгөн сайхан амьдарна" гэсэн үзлийг өөртөө шингээсэн.
Чингэсрүү Жамух, Ван хан нар довтолно гэсэн мэдээ ирэхэд
Боорчу: - Бид гуравуулхнаа 100 хүнтэй тулалдаж байсан. Айх эмээх гэдэг нь биднээс ангид байсан учраас ялдаг байсан. Одоо бид нар эр хүн байхаа больчихсон хэрэг үү?
Тэмүжин: - Би эр хүн хэвээрээ, тулалдаж байгаад үхэхэд айх юм алга. Гагцхүү би хаан хүн шүү дээ. Миний бодлогогүй үхэл мянга мянган хүнийг амь алдахад хүргэнэ. Нүүдэллэсэн нь дээр хэмээжээ.

 

Like | Ангилал : Түүхэн хүмүүс | Нийтэлсэн : ganbi | Уншсан (74) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл